Ирэх мягмар гарагт Монголын хөрөнгийн биржид Засгийн газрын нийт 19 тэрбум төгрөгийн үнэ бүхий хоёр төрлийн бонд арилжихаар болжээ. Зургаан сарын хугацаатай есөн тэрбум төгрөгийн үнэт цаасыг жилийн 11,8 хувийн хүүтэйгээр 94.036 төгрөгөөр, нэг жилийн хугацаатай арван тэрбум төгрөгийн бондыг жилийн 11,7  хувийн хүүтэйгээр 89.487 төгрөгөөр арилжих юм байна.