Монгол банк энэ сарын нэгнээс “Алт аян”-ыг эхлүүлээд  байгаа билээ. Одоогийн байдлаар эхний найман сарын байдлаар тушаасан алтны хэмжээ 11.5 тонн  хүрсэн гэж төв банк мэдээлэв. Монгол банкны мэдээлснээр өнгөрсөн хугацаанд 80 гаруй аж ахуйн нэгж,  200 орчим иргэн алт тушаажээ. 

Үнийг зах зээлийн хамгийн өндөр үнэ буюу Лондонгийн биржийн үнээр тогтоожээ. Ингэснээр дотоодод олборлосон алтны урсгалыг хянах боломж бүрдэх юм.  Мөн ирэх оноос Монгол банк иргэдэд алт худалдан авах, хадгаламжтай болгох шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.