Япон улсын цагаачлалын тухай хуулийн шинэ төсөл батлагдсан тохиолдолд ирэх 2019 оны санхүүгийн жилд тус улс гадаадын 47 мянга хүртэлх тооны ажилтан хүлээн авахаар төлөвлөж байгаа тухай телевизийн “NHK” суваг мэдээлэв.

Цагаачлалыг хянах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр буюу мягмар гарагт эхэлсэн бөгөөд уг хуулийн төслийн дагуу ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэн гадаад ажилтнуудын тоог нэмэгдүүлэх ажээ.

Засаг захиргааны төлөөлөгчдийн мэдээлснээр, 2019 оны санхүүгийн жилд Япон улс 600 мянга гаруй ажилтны хомсдолд орох төлөвтэй байгаа бөгөөд уг хуулийн төсөл батлагдах аваас гадаадын орнуудаас 33-47 мянга хүртэлх тооны ажилтан хүлээн авах аж.

Мөн ирэх таван жилийн хугацаанд ажиллах хүчний 1.35 сая хүртэлх тооны ажилтны хомсдолд орно хэмээн мэргэжилтнүүд тооцоолоод байгаа бөгөөд гадаад ажилтнуудын тоог 260-340 мянгад хүргэж магадгүй байгаа юм. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, NHK