Иргэдэд улсын төсөв, санхүүгийн талаар үндсэн мэдээллийг танилцуулах хэрэгсэл бөгөөд Засгийн газар одооноос иргэдэд хүргэж эхэлж байна. Энэ нь:

-  Иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудын төсвийн талаарх мэдээллийг нэмэгдүүлэх

-  Төсөвлөлтийн явцад иргэдийн оролцоог хангах

-  Төрийн мөнгийг хэр сайн удирдаж байгаад иргэд хяналт тавих

-  Төсвийн ил тод байдал, үр ашгийг сайжруулах ач холбогдолтой юм.

Иргэдийн төсвийн танилцуулгыг Засгийн газар боловсруулж төсөв хэлэлцэх үед болон батлагдсаны дараа иргэдэд хэвлэмэл, цахим /www.mof.gov.mn , www.iltod.gov.mn/ болон нэг хуудаснаас эхлээд бүрэн хэмжээний тайлан хэлбэрээр хүргэнэ.  Танилцуулга нь ойлгоход хялбар, мэргэжлийн үг хэллэг багатай, энгийн, анхаарал татах зураг, дүрслэлтэй байх юм.

“Интернэйшнл Баджет Партнершип” олон улсын байгууллага үндсэн найман үзүүлэлтээр “Төсвийн ил тод байдал”-ыг индексжүүлэн тооцож олон улсын түвшинд үнэлдэг. Өнгөрсөн онд манай улсынх дэлхийн дундаж үзүүлэлт болох 42-оос бага зэрэг өндөр гарчээ.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба