Онцгой байдлын газраас энэ онд Ховд аймгийн Зэрэг, Орхон аймгийн Баян-Өндөр, Увс аймгийн Баруун туруун, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Өмнөговь аймгийн Гурван тэс суманд гал унтраах аврах анги шинээр байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр аврах анги байгуулах ажлын урсгал зардлыг улсын төсвөөс гаргаж байгаа бөгөөд 4.8 тэрбум төгрөг болсон байна. 

Өнгөрсөн онд гандуу байснаас ой хээрийн түймэр 225 удаа гарч, байгальд 78 тэрбум төгрөгийн хохирол амсчээ. Түймэрт иргэд гар сэтгэл нийлэн ажилласан бөгөөд багагүй хандивыг цуглуулсан юм. Одоогийн байдлаар 830 гаруй байгууллага, иргэнээс 1.4 тэрбум төгрөгийн хандивыг  Онцгой байдлын байгууллагад хүлээлгэн өгөөд байгаа ажээ. Энэхүү мөнгөөр гал унтраах түймэр тандах жижиг нисдэг тэрэг авах, техник технологийн шинэчлэл хийхээр төлөвлөжээ.