Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг орон даяар зохион байгуулж дуусчээ. Одоо иргэдээс цаасаар болон цахимаар ирсэн саналыг УИХ-ын Тамгын газарт нэгтгэн бүртгэж байгаа бөгөөд ажлын явц 40 хувьтай үргэлжилж байна.