Иргэний цахим үнэмлэхийг онлайнаар захиалдаг болж буй талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр "Өмнө нь иргэд иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн зэргээр дахин захиалах тохиолдолд заавал харъяа газраа очиж захиалдаг байсан. Тухайлбал, Улаанбаатарт ажиллаж амьдардаг, Ховд аймгийн Манхан сумын иргэн иргэний үнэмлэхээ дахин захиалахын тулд заавал тус суманд очиж захиалдаг байсан. Одоо үүнийг болиулж онлайнаар захиалдаг болж байна.

Иргэн онлайнаар төлбөрөө төлөөд үнэмлэхээ захиалчихаад, үнэмлэхээ өөрөө ирж авах боломжгүй тохиолдол итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ирж авч болно.

Харин 16, 25, 45 насандаа иргэний үнэмлэх авахаар бол заавал Улсын бүртгэлийн газарт ирж хурууны хээ өгөх шаардалагатай" гэдгийг мэдээллээ.

Иргэн та https://burtgel.mn/ сайтад нэвтэрч, иргэнийн үнэмлэхээ онлайнаар захиалах боломжтой.