НЬЮ ЙОРК. /CNN/. АНУ-ын “Warner Bros” болон “New Line’s” компанийн хамтран бүтээсэн "It: Chapter Two" аймшгийн кино нээлтээ хийсэн даруйдаа “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлжээ.


2017 онд бүтээсэн “IT” киноны үргэлжлэл болох энэхүү кино өмнөх киноныхоо амжилтыг эвдэж чадаагүй ч нээлтээ хийснээс хойш Хойд Америкийн зах зээлээс нийт 91 сая ам.доллар, олон улсын зах зээлээс 123 сая ам.долларын орлого олсон байна.


“Warner Bros” компанийн мэдээлснээр, нийт 2 цаг 49 минут үргэлжлэх уг кино хоёр жилийн өмнө бүтээсэн “IT” киноноос орлогоороо бага байгаа хэдий ч энэ долоо хоногт Хойд Америкийн зах зээлээс 85-90 сая ам.долларын орлого олно гэж таамаглаж байна. “IT” кино нээлтээ хийсэн даруйдаа 132 сая ам.долларын орлого олжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг