Италийн Генуя хотод гүүр нурсантай холбогдуулан Лигуриа мужид 12 сарын хугацаатай онц байдал зарлалаа гэж тус улсын Ерөнхий сайд Жузеппе Конте мэдэгдэв.

Мөн тэрбээр улсын төв сангаас 5.7 сая долларын тусламжийг Лигуриа мужид олгох саналтай байгаагаа мэдэгджээ.

39 хүний амийг авч одсон энэхүү хэрэг Италийн иргэд дунд "чухал бүтээн байгуулалт зүгээр нэг нурчихдаг юм байна" гэсэн үл итгэх байдал үүсгээд байна.

45 метрийн өндрөөс хэдэн арван машин унасан бөгөөд машинуудад байсан зорчигчдыг олох найдвар тун бага байна гэж аврах албаныхан хэлжээ. Одоогийн байдлаар гүүр нурсан шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд уг хэрэгт гүүрний үйл ажиллагааг хариуцаж байсан хувийн компанийг буруутгаад байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг