1941 оны зургаадугаар сарын 19-нд Зөвлөлтийн гурван антропологичид Түрэгийн үеийн хааны бунхныг ухаж гаргажээ. Тэрхүү хааны булш бунханг онгойлгонгуут дээр нь анхааруулсан бичээс байхыг харав. 

Эл бичиг дээр "Түүний бунханд хүрсэн хэнбугай ч түүнээс илүү аймшигтай халдан довтлогч дайсантай учрах болно" гэсэн утгатай үгсийг бичсэн байжээ.

Тэд үүнийг үл тоон булшийг гарган авчээ. Харин тэр явдлаас гурав хоногийн дараа Адольф Гитлер барбароса ажиллагааг явуулж ЗХУ-д урьд хожид байгаагүй их цэргийн хүчээр халдан довтолсон гэдэг.

Жилийн дараа буюу 1942 оны 11 дүгээр сард Зөвлөлтүүд Сталинградын тулалдаанд ялалт байгуулсныхаа дараа тэрхүү хааны бунханг исламын шашны ёсоор дахин оршуулсан түүхтэй. Тэр хааны нэр бол Доголон Төмөр хаан байлаа.