АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка Трамп НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийг албыг хаших нь бололтой. Энэ талаар New york post-д онцолжээ.

Уг асуудлаар ноён ерөнхийлөгч жиргэхдээ "Би өөрийн охин Иванка Трампыг АНУ-аас НҮБ-д суух суурин төлөөлөгчөөр томилох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Иванка энэ ажилд яг тохирно. Гэхдээ охиндоо албан тушаал өглөө гэж буруутгагдмааргүй байна” хэмээн бичжээ. 

Харин Иванка Трамп үүнийг үгүйсгэсэн сурагтай.

НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийг албыг Никки Хейли хоёр жил хашсан бөгөөд Дональд Трамптай Цагаан ордонд уулзсаныхаа уг шийдвэрийг гаргасан нь эргэлзээ гайхашралыг төрүүлээд буй. Уг асуудлыг 2 долоо хоногийн дараа авч хэлэлцэх бөгөөд нэр дэвшүүлсэн нийт 5 хүн байгаа аж.