Германы канцлер Ангела Меркель  аюулгүй байдлын асуудлаархи Мюнхений бага хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч  Дональд Трампын охин Иванка Трамптай уулзжээ.

“А.Меркельтай дахин уулзсандаа баяртай байна. Би түүнээс олон зүйлийг сурч, хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Баярлалаа” хэмээн тэрбээр “Твиттер” хуудастаа тэмдэглэжээ. 

Түүнчлэн А.Меркелийг мэргэжлийн боловсрол, эдийн засгийн салбарт эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг гайхалтай хүн хэмээн үзэж байгаагаа Иванка Трамп иэлрхийлсэн байна.