Улс төр, нийгэм, эдийн засагт өрнөж буй цаг үеийн асуудалтай холбоотойгоор Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өнгөрсөн бямба гарагт хуралдсан.

Тэд тус хурлаараа үйл ажиллагаа нь зогсоод буй төрийн ажлыг гацаанаас гаргах хамгийн зөв гарц нь УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулж, ард түмнээрээ дүгнүүлэх юм хэмээн үзсэн гэдгээ хэвлэлийн хурал хийн мэдэгдсэн юм.

Ингэснээр Ардчилсан намын гишүүд өчигдрөөс эхлэн УИХ өөрөө тарах шийдвэр гаргах тухай, УИХ-ын ээлжит бус сонгууль товлон зарлах тухай тогтоолын төслүүдийг дэмжих УИХ-ын гишүүдийн гарын үсгийн цуглуулж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар УИХ-ын тараах Ардчилсан намын тус бланкад дараах УИХ-ын гишүүд гарын үсэг зуржээ. Үүнд:

Ардчилсан намын гишүүд болох

  1. УИХ-ын гишүүн Д.Мурат
  2. УИХ-ын гишүүн З.Нарантуяа
  3. Б.Наранхүү
  4. Б.Пүрэвдорж
  5. Я.Санжмятав
  6. С.Эрдэнэ
  7. Д.Эрдэнэбат нар

Монгол Ардын намын гишүүд болох

  1. Ж.Бат-Эрдэнэ
  2. Х.Нямбаатар
  3. Ж.Мөнхбат
  4. Н.Номтойбаяр
  5. Д.Хаянхярваа нарын нийт 12 гишүүн гарын үсэг зураад байна.