УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Х.Нямбаатар нар дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийж, УИХ-ын дарга М.Энхболдод өөрийг нь огцрохыг шаардсан шаардлага бүхий албан бичгээ хүргүүлж буйгаа мэдэгдлээ.

Тэд тус шаардлагадаа:

"УИХ-ын дарга таныг энэ албан тушаалыг хаших ёс зүйн эрхгүй гэж үзэж байна. Тиймээс та албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгнө үү. Таныг чөлөөлөгдөх өргөдлөө өгөх хүртэл бид чуулган болон байнгын хорооны хуралдаанд суухгүй. Үүсэх зөрчлийн хариуцлагыг УИХ-ын дарга М.Энхболд та хүлээнэ" гэжээ.

УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахыг дэмжиж, УИХ-ын дараах 38 гишүүн тус шаардлагад гарын үсэг зуржээ.

УИХ-ын гишүүн:

  1. Л.Оюун-Эрдэнэ
  2. Т.Аюурсайхан
  3. Х.Баделхан
  4. Ж.Батзандан
  5. Б.Батзориг
  6. О.Батнасан
  7. Баттөмөр
  8. Л.Болд
  9. Х.Болорчулуун
  10. Ж.Ганбаатар
  11. Ц.Гарамжав
  12. Д.Дамба-Очир
  13. Ц.Даваасүрэн
  14. Б.Жавхлан
  15. С.Жавхлан
  16. Г.Занданшатар
  17. Д.Мурат
  18. Х.Нямбаатар
  19. Ц.Нямдорж
  20. М.Оюунчимэг
  21. Д.Сарангэрэл
  22. Я.Содбаатар
  23. Г.Солтан
  24. Д.Сумъяабазар
  25. А.Сүхбат
  26. Х.Тогтохсүрэн
  27. Ч.Улаан
  28. Н.Учрал
  29. Ч.Хүрэлбаатар
  30. Д.Цогтбаатар
  31. Н.Цэрэнбат
  32. С.Чинзориг
  33. Л.Элдэв-Очир
  34. Б.Энх-Амгалан
  35. Ж.Энхбаяр
  36. Л.Энхболд
  37. Н.Энхболд 
  38. Ө.Энхтүвшин


Дээрх гишүүдийн хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.