Хятадын тэрбумтан Жак Ма залхуу хүмүүстэй ажиллах сонирхолгүй гэнэ.

Түүний “Weibo”-д оруулсан нийтлэлээс харахад Алибаба-ын тэргүүн өөрийн компанид өдөрт 12 цаг, долоо хоногийн 6 өдөр нийт 72 цаг,  “996” хувиараар ажиллах хүмүүсийг хүлээн зөвшөөрнө гэдгээ шуудхан илэрхийлжээ. 

Энэхүү шийдвэрийн дагуу "996.ICU" сэдвийн дор GITHUB хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Тус “996” цагийн хувиар нь ажилчдыг долоо хоногт дор хаяж 60 цаг ажиллуулахыг шаардаж буй. Тус хувиар нь ажилчдын эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж болзошгүй ба эрчимжүүлэх эмчилгээнд хүргэгдэх нөхцөлийг улмаар бий болгож байна гэж шүүмжилжээ.

Гэсэн хэдий ч  Алибаба-г байгуулалцахаас өмнө КFC -ээс эхлээд 30 гаруй албан газраас татгалзсан хариу авсан түүхтэй  Жак Ма ажилтай байна гэдэг “бурханы ивээл” хэмээн мэдэгджээ.

Жак Ма нь 17 хүмүүсийн хамт Алибабаг үүсгэн байгуулахдаа ажилчдын хамт тогтмол урт цагаар ажиллаж компаниа хөл дээрээ босгосон. Тиймээс тэр амжилтад хүрэхийн тулд шаргуу ажиллахын ач холбогдлыг онцлон тэмдэглэжээ. “Энэ дэлхий дээрх бүх хүн амжилт, сайхан амьдрал, бусдын хүндлэлийг хүсдэг”, “Хүн бүрээс асууя, хэрвээ та бусдаас илүү цаг зав, эрч хүчийг гаргахгүй бол яаж амжилтад хүрэх вэ?” хэмээн 54 настай тэрбумтан хэлжээ. 

Жак Магийн хариу мэдэгдэлд хүмүүс холимог саналтай байсан ч компаниуд ажлын цагийг “44 цаг” гэж заасан хуулийн заалтыг мөрддөггүй талаар шүүмжилсэн байна. Мөн уртасгасан цагаар ажиллахыг хүлээн зөвшөөрч болох ч компаниуд илүү цагын мөнгийг олгох хэрэгтэй гэжээ.

Эх сурвалж: https://nextshark.com/