Америк хөлбөмбөгийн аварга шалгаруулах Супербоул 2018 шоу тэмцээн өчигдөр Миннесота мужийн Миннеаполис хотын U.S Bank Stadium цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Тэмцээний хагас цагийн завсарлагаанаар өдгөө 37 настай дуучин Жастин Тимберлейк тоглож, Супербоулын түүхнээ гурван удаа үзүүлбэр үзүүлсэн анхны уран бүтээлч болсон юм. 

Жастин Тимберлейк хамгийн сүүлд Супербоулын тайзнаа гарсан нь 2004 он бөгөөд Попын хаан Майкл Жексоны эгч Жанет Жексоны цамцыг хуу татаж, гялтганасан одоор нуусан хөхийг нь гаргасан. Энэ үйл явдал маш их шуугиан тарьж, Жанетийн карьер уруудаж, Жастин тэрхүү тайзан дээр гаралгүй 14 жил болсон билээ. 

Энэ жил Жастин завсарлагаан нийт 13 минутын тоглолт хийлээ. Тэрбээр дуучин Принцд хүндэтгэл үзүүлж, хуучны алтан уран бүтээлүүдээ шинэ дуунуудынхаа хамт толилуулж, дуулан бүжиглэхийг үзүүлэх шиг болов. Жастинаас гадна нэгэн хүү ярианы сэдэв болоод буйг та 13:10 секундээс олж хараарай. 

Та бичлэгийн үзэхийн тулд Watch on Youtube хэсгийг сонгоно уу.