Дуучин жүжигчин Жастин Тимберлэйк өөрийн дурдатгал номоо энэ оны 10 дугаар сард худалдаанд гаргана. 37 настай дуучин залуу "Өөрийн анхны номоо хэвлүүлсэндээ маш их баяртай байна" хэмээн инстаграм хуудастаа догдолсон сэтгэлээ фенүүд, дагагч нартаа хуваалцжээ. 

Тэрээр “Залуусаа, би энэ номыг бичихийн тулд нилээн удаан хугацаанд ажилласан, энэ бүхний эцэст та бүхний гарт өөрийн шинэ номоо өргөн барьж байна. Та бүхэнтэй өөрийн түүхийг хуваалцах болсондоо таатай байна" гэжээ. Энэ номонд тэрээр гэр бүл болох жүжигчин Жэссика Бэл болон хүү Силас мөн түүнд уран бүтээл хийхэд нь урам зориг өгдөг зүйлсээс гадна өдгөө амжилттай артист болоход нь тусалсан олон хүмүүсийн тухай гайхалтай түүхүүд багтсан гэнэ. 

Дуучины Hindsight & All The Things I Can’t See In Front Of Meном 10 дугаар сарын 30-нд худалдаанд гарна.