Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Монгол Улсаас Солонгос улсад суух Элчин сайдаар томилохын өмнө УИХ-ын нэгдсэн хуралдаанаар сонсгол явуулах шаардлагатай гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдэгдэж байсан. Тэрээр мэдэгдлийнхээ үеэр "Б.Хурц албан тушаалын эрх мэдлээ ашиглаж олон удаагийн хууль бус үйлдлийг хийж байсан тул хохирогч талуудыг оролцуулан УИХ-аар нээлттэй сонсгол явуулахыг уриалж байна" хэмээсэн юм.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан Монгол Улсын “Нийтийн сонсголын тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу Б.Хурцыг томилох асуудалд “Томилгооны сонсгол” хийхээр 21 гишүүн гарын үсгээ зурсан албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барихаар болжээ.

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц

Харин Б.Хурц нь нэр төрд халдсан асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өгөөд байгаа. Тэрээр “Ж.Батзандан ямар хэлбэрээр мэдээлэл тараасан шигээ эргээд надаас уучлалт гуйх ёстой"  гэсэн юм.

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцад "Томилгооны сонсгол" явуулах саналыг дэмжсэн УИХ-гишүүд:

  1. Н.Амарзаяа
  2. Т.Аюурсайхан
  3. Х.Бадельхан
  4. О.Батнасан
  5. Л.Болд
  6. Х.Болорчулуун
  7. Ц.Гарамжав
  8. С.Жавхлан
  9. Б.Жавхлан
  10. Г.Мөнхцэцэг
  11. Х.Нямбаатар
  12. Ц.Нямдорж
  13. М.Оюунчимэг
  14. Г.Солтан
  15. Д.Сумъяабазар
  16. Н.Цэрэнбат
  17. Б.Энх-Амгалан
  18. Ж.Батзандан зэрэг 21 гишүүн тус саналд гарын үсэг зурсан байна.