Ардчилсан намын Дүрмийн зөвлөл өнөө өглөө хуралдаж, тус намын гишүүд болох УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарыг намын дүрэм зөрчсөн гэж үзжээ.

Учир нь өнгөрсөн баасан гарагт У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах эсэхийг шийдэх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд дээрх гурван гишүүн нь Засгийн газрыг огцруулахыг эсэргүүцэж кноп дарсан юм. Ардчилсан намын бүлэг өнгөрсөн долоо хоногийн эхэнд тус асуудлаар хуралдаж, Засгийн газрыг огцруулахыг дэмжиж, тус саналд нэдсэн байр суурьтай байх чиглэлийг намын гишүүддээ өгөөд байсан юм. Тиймээс Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарын гишүүдийг Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн намынхаа байр суурийг зөрчсөн гэж үзсэн байна.

Тус асуудлаар Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдахаар товложээ.

Дээрх гурван гишүүнд ямар хариуцлага хүлээлгэхийг Ардчилсан намын дарга эцэслэн шийдвэрлэх юм байна.