УИХ-ын гишүүн Ж.Батзандан Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Б.Хурцыг БНСУ руу Элчин сайдаар томилох шийдвэртэй холбоотойгоор яагаад түүнийг уг албанд томилж болохгүй талаарх баримт дэлгэж улс төрийн амьдралд шуугиан тариад байгаа билээ.  

Тэгвэл өнөөдөр тэрбээр өөрийн фэйсбүүк хуудастаа "Польшийн Люблин хотын Цагдаагийн газраас ирсэн бичигт хил дамнасан тамхины наймаанд Б.Хурцын эгч Батын Болор, хүргэн ах Хишигдолгорын Даваадорж нар оролцсон гэдэг нь хэдийнэ тогтоогджээ" хэмээн эдгээр баримтыг дэлгэжээ. Мөн тэрбээр "Хурцын томилгоог УИХ руу хүчээр дахин оруулж ирлээ. Наранхүү ч хуралдаа ирлээ. Төрийн завхрал, бүлэглэлийн төр. Ганцхан доорх баримт л тvvнийг томилохгүй байх хангалттай vндэслэл" хэмээн бичсэн байна.

 Унгарын ГХЯ-наас Б.Хурцын түр оршин суух үнэмлэхийг буцаан хураалгахыг сануулсныг, Хилийн цагдаагийн газраас “Монголын зарим албаны хүмүүс европын орнуудыг дамжиж, хууль бус наймаанд оролцдог үйлдэл бидний анхаарлын төвд байна. Энэ талаар ЭСЯ-тай хамтран ажиллаж, туслалцаа авах шаардлагатай байна” хэмээн мэдэгдсэнийг ч уламжилсан байна.

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар ТЕГ-ын дарга асан Б.Хурцын асуудал буюу түүнийг Монгол Улсаас Солонгос Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилох эсэх тухай хэлэлцэх юм.