УИХ-ыг дарга Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

"Л.Болд гишүүн бид 2 намаасаа хөөгдсөн учраас бие даагчийн бүлэг болж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Бие даагчийн бүлэг  учраас хэрхэх вэ гэдгээ ард түмнээсээ асууж, санал авч эхэлсэн. 

Хаврын чуулганы хэлэлцэх жагсаалтад чухал асуудлууд багтсан. Ялангуяа олон нийтийн зүгээс байнга гомдол ирдэг Зөрчлийн хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон. Мөн Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй бүх хүнд хамаатай чухал хуулийн төсөл хэлэлцэгдэнэ. Энэ бол Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл юм. Үйлдвэрчний эвлэлийн статусыг сайжруулж, зарим хөдөлмөрийн гэрээтэй холбоотой шинэчлэл хийнэ. Ороогүй хууль заалт байвал санал хүсэлтээ илгээгээрэй.

Би өөрөө захиргааны эрх зүйч мэргэжилтэй хүн. Магадгүй олон түмний сонирхлыг хамгийн их татаж байгаа нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл. Энэ ажил чуулганаар орж ирж байгаа. Үүнийг хэлэлцээд эхэлвэл хуулиараа 45 хоног тасралтгүй хэлэлцэх шаардлагатай болдог. Үндсэн хууль хэлэлцэх үед өөр хуулийн төслийг хэлэлцэхийг хуулиар хориглодог.

Мөн УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль, улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцэнэ. Энэ их чухал хууль. Одоогийн намуудад тавигдах шаардлагыг өндөрсгөж, хатуу гишүүнчлэлтэй улс төрийн намуудыг шинэчлэх асуудлыг энэ хуулиар шийднэ. Хатуу гишүүнчлэлээс болж ард түмнийг ялгаварлан гадуурхаж, монголчуудыг хооронд нь талцуулж хагаралдуулж байна. Ийм учраас зөвхөн дэмжигчид дээр суурилсан Монголын ард түмний улс төрийн цоо шинэ хүчнийг бий болгох тал дээр онцгой анхаарна.

УИХ дээр нэг том ажлын хэсэг байгуулагдаж байсныг сарын өмнө би та бүхэнд дуулгасан. Сүүлийн жилүүдэд шударга бусын хонгилоор орж, эрүүдэн шүүгдсэн, эрх нь зөрчигдсөн олон мянган иргэн, аж ахуйн нэгж байна. Тэдний өргөдөл, гомдлыг албан ёсоор УИХ-д хүлээн авч байна. Одоо хууль хяналтын байгууллагуудын удирдлагууд солигдож эхэлнэ. Үүний дараа өмнөх удирдлагуудын үед Монгол хүний эрхийг зөрчиж, Эрүүгийн хуулийг зөрчиж, эрүүдэн шүүж, дарамталж байсан хүмүүсийн гомдлыг хүлээж авна.

Бид хамтран тэмцэж байгаа таван нөхдийн хамт есөн дүүрэг, 21 аймгуудаар явж ард иргэдтэйгээ уулзаж санаа бодлыг сонсож байна.

Эрүүдэн шүүх ажиллагаа хэзээ эхэлсэн бэ, хэний үед байсан бэ гэдгийг мэдэж байгаа. С.Зориг агсны хэрэгт холбогдуулж, Содномдаржаа, Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үе бол 2014-2015 он. Зарим хуульч нар ярьж байна лээ “Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрыг татан буулгаснаас болоод эрүүдэн шүүдэг болсон” гэж. Монгол Улс 2002 онд Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид нэгдэн орсон. Тус конвенци 1984 онд батлагдсан. 1992 оны Үндсэн хуулиар эрүүдэн шүүхийг хориглосон. Тэрнээс биш 2014 онд гарсан хуулиар эрүүдэн шүүхийг зөвшөөрсөн мэтээр ярьж байгаа хуульчдад “Хуулиа унш” гэж хэлмээр байна. Монгол улс бол эрүүдэн шүүхийн эсрэг хатуу бодлоготой ус. 5б ангийнхан гээд их сургуулийн таван хуульч багш бий. Тэр хүмүүсийн үед эрүүдэн шүүх ажиллагаа газар авсан. Тэдний үед манан мафи хүчирхэгжсэн. Иймээс тэрхүү таван багшийн бузар, булайг удахгүй дэлгэнэ. 

-Худалдаа хөгжлийн банкинд үйлчилдэг, Эрдэнэтийн 49 хувийг хамгаалдаг Захиргааны шүүхийн Батсуурь, 

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг удирдан зохион байгуулж, хяналт тавьсан Эрдэнэбат гэж багш бий. 

-Хууль зүйн сайд асан Тэмүүжин гэж багш бий. Ийм таван багш сүүлийн 4-5 жил Монгол Улсын эрх зүйн системийг баллаж хаясан" гэв.

Үүнийг эсэргүүцсэн учраас л энэ таван хүн над руу боорлож ирсэн. Над руу өдөр болгон дайрдаг боллоо. Та нарын буруу болгоныг Батзандан зогсоох болно" гэв