АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гаргаж, УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарын АН-аас нэр дэвших эрхийг 4 жилээр, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-ын гишүүнээс 4 жилийн хугацаатайгаар хаслаа.

Учир нь өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэр бүхий дээрх УИХ-ын 3 гишүүн нь Засгийн газрыг огцруулахыг эсэргүүцэж кноп дарсан юм. Харин АН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногийн эхээр хуралдаж, Засгийн газрыг огцруулахыг гишүүд бүгд дэмжиж, нэгдсэн байр суурьтай байх ёстой гэсэн чиглэлийг гишүүддээ өгсөн.

Уг асуудлаар АН-ын дүрмийн хороо өнөө өглөө хуралдаж, УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат. Ж.Батзандан нарыг намаас гаргасан тус чиглэлийг баримталж ажлаагүй, намын дүрэм зөрчсөн гэж үзэн, дүгнэлтээ намын дарга С.Эрдэнэд хүргүүлсэн байна. Тус дүгнэлтийн дагуу АН-ын дарга С.Эрдэнэ тушаал гаргаж,  дээрх гишүүдэд сахилгын шийтгэлийг ногдуулж буй аж.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан

УИХ-ын гишүүн Д.Мурат

УИХ-ын гишүүн Л.Болд