Бидний сайн мэдэх Жеки Чаны охин “ижил хүйстнүүдийг үзэн ядагч” эцэг эхээсээ болж гудманд гарсан байна. Тэрээр ижил хүйстэн бөгөөд өөрийгөө олноос нуухыг хүсээгүй ажээ. Гэвч энийг нь жүжигчин аав нь хүлээн зөвшөөрөөгүй бололтой. Этта, өнгөрсөн жил өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан “ижил хүйстнээ сонирхогч” гэдгээ зарлажээ.

18-хан настай Этта саяхан “Youtube” хуудаснаа нэгэн бичлэг нийтэлжээ. 30 настай Энди гэх найз охинтойгоо хамт суугаад “Бид бараг сар гудманд амьдарч байна. Гүүрэн доор хоног төөрүүлэх болсон” гэжээ. Мөн бичлэгт тэд мөнгөгүй болсон тухайгаа болон Эттагийн аав нь Жэки Чан болохыг олон нийтэд зарласан байна.