Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүд эхнээсээ зээлээ төлж  эхэллээ. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр. Тэрбээр өчигдөр Zarig.mn сайтад энэ талаараа дэлгэрэнгүй тодруулга өгч монголын ард түмнээс уучлалт хүссэн байна.

Тэрбээр нийгэмд үүссэн ЖДҮ хөгжүүлэх зээлийн шуугиантай холбогдуулан өөрийн эзэмшдэг компанийнхаа авсан зээлээ бүрэн төлсөн хэмээн мэдэгдлээ.

Мөн Сэлэнгэ үүлдрийн үхрийн үржлийн аж ахуйг эрхэлдэг компани зээл авахад эрх мэдэл, албан тушаалын байдлаараа дэмжлэг үзүүлээгүй гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хувьд сүүлийн 20-иод жил ХАА-н салбарт хүч үзэж ирсэн гэдгээ ч нуусангүй. Тиймээс аль ч салбарт зээл авсан бай ард нь яг ямар ажил хийгдсэнийг хараарай, зориулалтаар нь хэрэглэсэн эсэхийг хянаарай гэв.  Мөн тэрбээр өөрийгөө концессийн гэрээ, тендерийн шахаа хийж байгаагүй хэмээн тодотгосон. Нөгөө талаас энэ их шуугиан нь улс төрийн ашиг хонжоо хайсан, иргэдийн төрд итгэх итгэлийг сулруулах зорилготой гэдгийг ч мөн онцоллоо.