Засгийн газрыг огцруулах эсэхийг шийдэх чуулганы нэгдсэн хуралдаан яг одоо үргэжлжилж байна. Чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалж буй бөгөөд гишүүдийн горимын саналыг сонсож байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Засгийн газрыг огцруулах эсэхийг шийдэх хуралдааныг Засгийн газар огцруулахаар гарын үсэг зурсан Л.Энх-Амгалан удирдах нь мөн ашиг сонирхлын зөрчил үүснэ. Тиймээс УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваар даргалуулах горимын санал дэвшүүлж байна" гэв.

Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Л.Энх-Амгалан та наад суудлаасаа буугаад ир. Танд өнөөдрийн хуралдааныг удирдах эрх байхгүй. Ёс зүйн хувьд өнөөдрийн хуралдааныг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав удирдах нь зүйтэй. Тиймээс Я.Санжмятаваар хурал удирдуулах талаар горимын санал хураалт явуулъя" гэв.