УИХ-ын гишүүн Ж.Энхбаярийн хувьцаа эзэмшдэг компани ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан нь тогтоогдсон. Ж.Энхбаяр гишүүн ч зээл авснаа хүлээн зөвшөөрч, авсан мөнгөө хугацаанаас нь өмнө эргүүлэн төлж буйгаа мэдэгдээд буй юм.

Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор түүнийг УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзана гэдгээ өчигдрийн намын бүлгийн хуралдаан дээр мэдэгдсэн гэх мэдээлэл гарсан.

Энэ талаар Ж.Энхбаяр гишүүн "Шаардлагатай бол би бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулахад бэлэн. Нийгэмд бухимдал үүсгээд буй ЖДҮ-тэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагууд хурдан шалгаж, нэг тийш нь шийдэх хэрэгтэй. ЖДҮ гэсэн нэрээр улс оронд маш чухал бодлогын ажлуудыг алдагдуулж байна. Хэрэв прокуророос намайг шалгах хэрэгтэй байна. Бүрэн эрхээсээ түтгэлз гэвэл би шалгуулахад бэлэн" хэмээжээ.