“Hustler” киноны зураг авалтын үеэр дуучин Женнифер Лопез, жүжигчин Констанс Вүтэй хийдэг тулааны үеэр түүний хамрыг хэд хэдэн удаа гэмтээсэн байна.

37 настай жүжигчин Констанс Вү энэ талаар америкийн “Good morning America” нэвтрүүлэгт оролцохдоо Женнифер Лопез  хоёр ч удаа хамрыг нь хугалахаа дөхсөн тухай ярьжээ. 

Вүгийн хувьд тус дүрийг бүтээхэд тайзан дээр шонтой бүжиглэх хэсэг хамгийн хэцүү байсан гээд өөрийнхөө дүрд орохын тулд гэртээ тайчигчийн шон хүртэл суурилуулсан гэсэн байна. Мөн тэрээр аз болоход шонтой бүжигт муу мэт дүр эсгэх байсан хэмээн ярьсан байна.

Нью Йорк сэтгүүлийн 2015 оны “Hustlers at scores” нийтлэлээс санаа авсан “Hustler” кино нь удахгүй дэлгэцэнд гарах ажээ.