Олон улсын тулалдааны урлагийн од Жет Ли “Матрикс” цувралд чухал дүр бүтээх урилга 2000 оны эхэн үед хүлээн авсан ч татгалзсан хариу өгсөн байна. Хятадын ток шоуны үеэр Жет Ли "The Matrix Reloaded" болон "The Matrix Revolutions" кинонд Seraph-ийн дүр дээр ажиллах байсан тухайгаа хэлжээ. Уг дүр нь компьютерийн програмаар ази гаралтай хүнийг харуулдаг. Эцэс сүүлд нь тус дүрийг Тайваны зодооны урлагийн жүжигчин Коллин Чау бүтээсэн аж.

Түүнээс яагаад тус дүрийг бүтээхээс татгалзсаныг асуухад, тэрээр зодооны урлагийн хөдөлгөөнүүдийг нь кино продакшн дүрсжүүлэн эзэмшиж, ирээдүйн кино үйлдвэрлэлдээ дахин ашиглахаас болгоомжилсон гэжээ.


"Америкчууд намайг гурван сарын турш кинонд тоглохыг урьсан ч, нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй байхыг би ойлгосон. Зургаан сарын турш тэд миний бүх үйл хөдлөгөөнийг бичин дижитал сандаа хадгалахыг хүссэн. Бичлэгийн төгсгөлд эдгээр хөдөлгөөнийг ашиглах эрх тэдний мэдэлд орно" хэмээсэн байна.

Тэрээр олон жилийн турш боловсруулсан ур чадвар нь өөр хүний оюуны эрх болохыг хүлээн зөвшөөрхийг хүсээгүй байна.

Мөн тэрээр "Би бүхэл бүтэн амьдралынхаа турш сурсан. Бидний үеийн тулааны уран бүтээлчид хөгширнө. Гэсэн хэдий ч тэд [миний хөдлөгөөнүүдийг] оюуны өмч болгон үүрд эзэмшиж болох юм. Тиймээс би үүнийг хийж чадахгүй" гэжээ.