Peak.mn
09 сарын 04, 2025
Дэлхийн авто машины зах зээл, хөгжлийг Япон, Герман биш Хятад улс тодорхойлох болжээ. Тэр дундаа Chery корпораци нь хятадын автомашины салбарт технологийн шинэчлэлээрээ цойлж Латин Америк, Зүүн өмнөд ази, Ойрхи дорнодын зах зээлд экспортоороо тэргүүлсээр байгаа билээ.
Тэгвэл тус Сhery брэндийн монгол дахь албан ёсны борлуулагч Sain Motors компани Jetour T1 загварыг өнгөрсөн пүрэв гарагт Их эзэн хааны морьт хөшөөний өмнө буюу Цонжинболдогт ёслол төгөлдөр танилцууллаа.
Хотод ч, хол замд ч тохиромжтой гэдгээрээ монгол хэрэглэгчдэд таашаагдаж буй Jetour T1 загварыг Сибирийн -40 градусын тэсгим хүйтэнд туршжээ. Мөн “Winter package” буюу өвлийн улиралд зориулсан тусгай нэмэлт горимуудыг хийснээр суудал, жолооны хүрд, толь, урд шил зэрэг нь халдаг болж, монгол орны хатуу ширүүн уур амьсгалтай нөхцөл байдалд гайхалтай нийцэж байгааг нээлтийн үеэр онцолж байлаа.
"Jetour T1" загварын нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн очсон хүн бүрт энэхүү загварыг унах боломжийг бүрдүүлсэн байв. "Унаад нэг үзчихвэл авахаас аргагүй юм байна" хэмээн ирсэн зочдын нэг нь инээмсэглэн захиалгаа өгч харагдсан. "Jetour T1" -ыг сонгосон шалтгаанаа тэрбээр, "Хот, хөдөөд гэж хоёр машин авах шаардлагагүй, эдийн засагт ч хэмнэлттэй нь таалагдсан" гэж тайлбарлаж байв.
Ухаалаг, тав тухтай байдлыг хангасан дээд зэргийн үзүүлэлттэй учраас эмэгтэй хэрэглэгчдийн анхаарлыг нэлээд татаж буй. Хэдийнэ худалдан авсан болон захиалга өгч буй хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд ч зонхилж байсан нь учиртай.
Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() |
Загварын элементүүд нь онцгой анхаарал татам. Урд гэрэл нь гэхэд итгэл найдвар, аз амжилтын бэлгэдэл хошоонгор цэцгийн дөрвөн дэлбээгээр бэлгэдсэн онцгой дизайнтай. Ухаалаг утсаа холбоод л ямар ч хол замыг уйдахгүйгээр туулах боломжтой өндөр нягтралтай infotainment дэлгэцтэй гэх мэт олон гайхалтай онцлогийг шингээжээ.
Өнгөний хувьд байгалийн буюу үл гандах зурган төрлийн өнгөтэй.
Энэхүү өвөрмөц загвараараа ч германы нэр хүндтэй шагнал болох “Red Dot Design Concept Award 2024” шагналыг хүртжээ. Автомашины оскар гэгддэг энэхүү шагнал нь инноваци, бүтээлч байдал, автомашины дизайны чиг хандлагыг тодорхойлдог аж.
Бид энэхүү нээлтийн үеэр Jetour брэндийн Ази, Номхон далай бүсийг хариуцсан менежер Гаритай цөөн хором ярилцсан юм.
-Jetour брэндэд монголчууд ам сайтай байдаг. Энэ удаагийн загварыг монголын нөхцөлд илүү тохиромжтой гэж сонссон?
-Jetour брэнд нь автомашины зах зээлд цоо шинэ өнгө төрх нэмэн гарч ирснээсээ хойш шинэлэг дизайн, аялалд суурилсан философиороо ялгардаг. Jetour T1-ийн энэхүү “Lite Off-Road” философи нь уламжлалт жийпийн хэт том хэмжээ, зарцуулалтыг халж, харин өдөр тутмын хэрэглээ, аялал зугаалгад зориулагдсан ухаалаг шийдлийг нэг загварт нэгтгэснээрээ Монголчуудын хувьд нэг бүлд хот ба хөдөө унадаг хоёр машины хэрэгцээгүй болж, эдийн засгийн хэмнэлт үзүүлэх давуу талтай.
-Танай группыг тухайн бүс нутагт нь зориулж хөгжүүлэлт хийдэг гэж сонссон. Үнэн үү?
-Манай Chery групп бүс нутгийн зах зээлд тусгайлан судалгаа хийж, онцлогт нь тохируулсан хөгжүүлэлт хийдэг. Тухайлбал, монголын хүйтэн уур амьсгалд зориулан ямар функц шаардлагатайг тодорхойлж, автомашинаа сайжруулах зорилгоор судалгааны баг ажилладаг. Энэ бол манай группын автомашин жил бүр экспортоор тэргүүлдэг хамгийн гол шалтгааны нэг гэж хардаг. Учир нь бүхий л автомашин үйлдвэрлэгчид тухайн бүс нутагт зориулж хөрөнгө оруулалт, судалгаа хөгжүүлэлтийг хийх амаргүй шүү дээ.
-Тэгвэл өвлөөс айхгүй унаж болох нь ээ?
-Манай автомашинууд цаг агаарын нөхцөл, өвлийн температур нь монголтой төстэй Орос, Казахстанд ч маш амжилттай борлуулагддаг. Тиймээс монголын зах зээлд нийцнэ гэдэгт бат итгэлтэй байна.
-Та Jetour T1загвараа монголд жолоодож үзэв үү, ямар санагдсан бэ?
-Би өнөөдөр Jetour T1 загварын автомашинаа жолоодож үзлээ. Хятадад жолоодож байснаас огт өөр мэдрэмж төрдөг юм байна. Энэхүү машин монголын зах зээлд илүү тохиромжтой гэдэгт итгэл улам ч гүн гүнзгий төрлөө.
Jetour T1 монгол хэрэглэгчдийн сонгох дуртай унаа болно гэдэгт эргэлзэхгүй байна. Хот, хөдөө хаана ч унах боломжтой учраас хэрэглэгчдийн таашаалд нийцэх нь баараггүй.
Мөн манай түнш компанийн маркетинг, борлуулалт, борлуулалтын дараах үйлчилгээ бусад хятадын брэндээс илүү сайн байдаг нь маш чухал. Ирэх жил манай зорилго зөвхөн хятадын брэндийн түвшинд хязгаарлагдахгүй, зах зээлд илүү том байр суурь эзлэх юм.
-Jetour T1 загварыг эмэгтэйчүүд маш их сонирхож захиалж байгааг анзаарлаа?
-Манай автомашин зөвхөн монголд төдийгүй бусад зах зээл дээр ч технологийн үзүүлэлт, загвар дизайн, чанар аюулгүй байдлаараа бүх нас, хүйсний хэрэглэгчдийнхээ анхаарлыг татаж ирсэн.
Ер нь эмэгтэй хэрэглэгчдийн дунд ч маш алдартай л даа. Гоо зүй, тав тух, ухаалаг технологи, аюулгүй байдал гээд олон үзүүлэлтээрээ анхаарал татдаг. Нэгийг нь дурьдахад Ухаалаг технологи ба аюулгүй байдал дээр гэхэд
Jetour T1 нь AI-д суурилсан ADAS (Advanced Driver Assistance Systems) технологитой. Энэ нь 360° бүх өнцгийн камер, замын хөдөлгөөний тэмдэг таних систем, автомат яаралтай тоормослох, ухаалаг зогсоолын системтэй. Энэ бүхэн жолоодох процессийг хөнгөвчилж өгдөг гэдгээрээ давуу талтай.
-Jetour өнгөрсөн жил манай зах зээлд хамгийн эрэлттэй автомашин байлаа шүү дээ. Яг одоо сонирхож буй хэрэглэгч нарт та сонгох нэг шалтгааныг дурьдахгүй юу?
-Машины өнгө үзэмжээс гадна бартаат замд явах чадвар гээд олон давуу тал бий.Та бүхний хэрэглэж дадсан брэндүүдээс дутахгүй, бүр илүү бат бөх, найдвартай байж чадна. Үнийн хувьд ч Хятадын автомашины ханган нийлүүлэлтийн сүлжээ өндөр хөгжсөн тул илүү боломжийн байдаг. Тиймээс бид үнийн хувьд ч өрсөлдөхүйц байдлаар санал болгож чадна гэдэгт итгэлтэй байна.
-“Chery групп”зах зээл дээр тэргүүлэгч байж ирсэний шалтгааныг та юу гэж хардаг вэ?
-“Chery групп” нь сүүлийн 22 жил дараалан хятадын автомашины үйлдвэрлэгчдийн дундаас экспортын хэмжээгээр тэргүүлж ирсэн.
Өмнө хэлсэнчлэн “In somewhere, for somewhere” буюу зах зээл бүрт тохируулсан судалгаа хөгжүүлэлтийг хийдэгт бидний онцлог давуу тал оршдог. Энэ бол Chery групп Хятадын авто зах зээл дээр 21 жилийн турш жил бүр экспортоор тэргүүлсээр ирсэн хамгийн гол шалтгаан гэж миний бие үздэг.
Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
![]() | |
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.