Өнгөрсөн амралтын өдрүүдээр Нью Йоркоос гарч анх удаагаа амралтаар явсан. Буцаж ирээд мягмар гарагийн орой теннисчин Серена Уильямстай оройн хоол хамт иджээ. Үдэш нь Тайлер Жижигийн гэрт хоноод маргааш өглөө нь явсан. Харин пүрэв гарагийг орой ахиад л уулзаж машинаараа зугаалсан тухай Elle мэдээлэв. 

Тэд хотоос гарсан ч хаачсан нь тодорхойгүй байна. Ямартай ч даваа гарагт болох MTV-гийн VMA хөгжмийн шагнал гардуулах ёслолд Жижи хүрэлцэх ёстой тул үүнээс өмнө ирэх аж. Түүнд зориулсан суудлын дэргэдэх суудал нь одоогоор эзэнгүй байгаа бөгөөд Тайлер Сигийнх байх магадлалтай. Хэрэв үнэн бол энэ тэдний анхны улаан хивс болох нь. 

Энэ зуны хамгийн халуухан романсуудын нэг болох эсэхийг энэ даваа гарагт харах үлдлээ. Жижи, Белла Хадид нарын төрсөн дүү Мохамед Анвар Хадид харин дуучин Дуа Липатай үерхэн буй. Дашрамд дуулгахад, Дуа Липа 5 жил үерхсэн залуугаасаа салаад сар хүрэлгүй Анвар Хадидтай хайр сэтгэлтэй болсон билээ.