АН-аас санаачлаад буй УИХ өөрөө тарах тогтоолын төсөлд Ж.Мөнхбат гарын үсэг зурлаа.

Тэрбээр энэ талаараа байр сууриа илэрхийлэхдээ "Монголын төр түүхэндээ байгаагүйгээр гацаж, түгжирч байна. Энэ 75 хүн мөнхийн УИХ-ын гишүүн байхгүй. Төрийн дархлааг сулруулахгүй, босгыг намсгалгүй өөрсдөө сайн дураараа явъя гэдэг санал санаачилга гаргаж байгаа юм. Би АН-ын бланкин дээр гарын үсэг зурахгүй. Зарчмын байр суурийг нь дэмжиж самбар дээр гарын үсгээ зурлаа" гэв.

ВИДЕО: