Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Ж.Мөнхбат Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй  уулзав. Уулзалтын үеэр Ж.Мөнхбат “Манай улсын эдийн засагт нааштай төлөв ажиглагдаж, энэ оны хагас жилийн байдлаар 5.3 хувийн өсөлттэй гарсан, мөн хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх хандлага ажиглагдаж байна” гэв