УИХ-ын өнөөдрийн чуулганаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж, чуулганы хуралдаанд оролцогчид 100 хувийн саналаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдааг томиллоо. Чуулганд 47 гишүүн оролцож, ирц 61.2 хувьтай байв. Өөрөөр хэлбэл МАН-ын 29 гишүүн чуулганы хуралдаанд оролцоогүй. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат мэдээлэл хийлээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат "Засгийн газрын үйл ажиллагаа болон эдийн засгийг сэргээх хөтөлбөрүүдийг хэрхэн хэрэгжүүлэх, ирэх онд хүүхдийн мөнгийг хэрхэн олгох  зэрэг асуудлаар манай намын гишүүд санал нэгдэж чадаагүй. Тиймээс өнөөдөр тал гишүүд чуулганы хуралдаанд оролцсонгүй. МАН-ын бүлэг хуралдаад эв нэгдлээ яаж хангаж ажиллах юм гэдэг асуудлыг ярих гэтэл гарын үсэг зурсан 30 гишүүн түрэмгийлээд чуулганд орлоо. Ойлголцох байх гэж бодож байтал их ойлгомжгүй нөхцөл байдал дунд У.Хүрэлсүх Ерөнхий сайд боллоо. Бид гол нь зарчим дээрээ ойлголцох хэрэгтэй" хэмээн мэдэгдэв.