Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Johnson & Johnson" компанийн хувьцаа олон улсын хөрөнгийн зах дээр навс унаад байна.

Шалтгаан нь тус компанийн алдартай бүтээгдэхүүн хүүхдийн нунтаг цацлага нь асбест хэмээх хүний биед нэн хортой бодистой талаарх эрэн сурвалжилсан материалыг Ройтерс дэлгэсэн юм. 

Уг мэдээлэлд "Johnson & Johnson" компани уг бүтээгдэхүүндээ хорт хавдас үүсгэгч бодис бодис гэдгийг мэдсээр байж үл тоон хэрэглэгчээ хохироосон талаар дурьджээ.Ройтерс агентлагийн мэдээлж буйгаар 12 мянга орчим хүн уг шалтгаанаар хавдар тусч шүүхэд гомдлоо өгөөд байгаа юм.

“Johnson & Johnson” компанийн зүгээс тэдний энэхүү гомдлыг үгүйсгэж өөрсдийн бүтээгдэхүүнээ хоргүй хэмээн баталсаар байна.