Жонни Депп,  жүжигчин Эмбер Хэрдтэй эхлүүлсэн хамтын амьдралаа шүүхийн өмнө дуусгах болсон эцсийн шалтгаан нь орон дотроосоо хүний ялгадас олсноос болжээ. 

“The Sun” сонины 2018 оны дугаарт алдарт жүжигчин Жонни Деппийг эхнэрээ зоддог гэсэн мэдээлэл нийтэлсэнд нь хүний нэр төрд халдсан гэсэн үндэслэлээр Жонни Депп тус сониныг шүүхэд өгсөн билээ. 

Getty ImagesТус хэргийн шүүх хуралдаанд Жонни Депп, Эмбер Хэрд нар хоёул оролцсон байна. Тэр үед аль 2016 онд болсон ялгадасны хэрэг сөхөгджээ. 

Уг явдал илчлэгдэхээс өмнөхөн Деппийн шүүхийн багийнхан “Үйлчлүүлэгч маань 2016 оны 4 дүгээр сард Эмбер Хэрд гэртээ төрсөн өдрөө тэмдэглэсний дараах гаргасан авираас үүдэн салах шийдэрт хүрсэн” гэдгийг мэдэгджээ. Тийнхүү мэдэгдэхдээ ялгадасны хэргийг сөхөж, жүжигчин бүсгүй харваас хүний ялгадсыг бяцхан нохойнуудынх гэж нялзаасныг ч хэлсэн байна. 

Деппийн талаас оролцсон гэрч мэдүүлэхдээ, “Эмбер өөрийн менежерт ялгадасны хэрэг бол ямар ч гэм хоргүй наргиа байсан гэж хэлж байхыг сонссон” гэжээ. 

Getty Images

Жонни Депп ч мөн “Тэр өглөө Эмбер эсвэл магадгүй түүний найзуудын нэг нь бидний орон дээр хүндэрсэн” хэмээн мэдүүлжээ. Мөн тэр үргэлжлүүлэн “Ялгадсыг харахад л хүнийх гэдэг нь илт байхад тэр нохойнуудад маань нялзаасан. Ноход тэр үед дөнгөж л гөлөг байсан. Тийм том хэмжээний ялгадас яавч гарахгүй. Тэр явдал намайг түүнээс салах шийдвар гаргахад хүргэсэн” гэжээ. 

Уг хэргийг шүүх ажиллагаа үргэлжилсээр байна. 


Эх сурвалж: Mirror