Америкийн томоохон банкуудын нэг JPMorgan крипто валют гаргана гэдгээ зарлалаа. Энэ нь Америкт том банк крипто валют гаргаж байгаа анхны тохиолдол юм.

2017 онд JPMorgan-ы гүйцэтгэх захирал Jamie Dimon "Bitcoin бол луйвар хэмээн зарлаж, үүгээр арилжаа хийсэн ажилтнаа хална" хэмээн мэдэгдэж байсан билээ. Үүнээс нь болж крипто валютын зах зээл мэдэгдэхүйц уналтад орсон. Хэдий тийм ч тухайн үедээ өөрсдийн хөгжүүлсэн хувийн блокчэйн платформ болох Quorum-ыг аль хэдийн танилцуулчихсан байсан билээ.

JPM Coin гэх уг крипто валют нь JPMorgan банкан дахь доллараар баталгаажих юм байна. 

Энэ нь одоо байгаа долларын баталгаатай крипто валютуудаас томоохон банкаар хамгаалагдсан гэдэг утгаараа илүү тогтвортой, найдвартай. Тэр дундаа илүү хурдан байдлаараа олон нийтийн итгэлийг авч, томоохон үйлчлүүлэгчдийг татсанаар өрсөлдөгч валютуудаа зах зээлээс шахах нь гарцаагүй юм. Доллараар баталгаажсан крипто валютуудын хувьд доллартой хөрвөх хурд маш чухал үзүүлэлт бөгөөд JPMorgan ч уг шинэ валютынхаа хурдыг онцолж байна.

Шууд банк дотроо хөрвөх JPM Coin нь хүлээгдэж буй томоохон тоглогчдын оруулж ирснээр крипто зах зээлийг томруулах нь дамжиггүй.


Эх сурвалж: Blockchain Mongolia