Тэд кинонд роматик дүр бүтээлцэхийг оролдсон ч амьдрал дээр бодит романс үүсгэсэн юм. Тэдгээр кино одуудыг танилцуулж байна.

Gigli 2003

Кинонд Рики (Женнифер Лопез), алуурчин, эрчүүдийг үзэн ядагч тэрээр Ларри (Бен Аффлек) гэх залууд ухаангүй дурлана.Түүнд дурласан цагаас, бүсгүйн амьдралд шинэ оч гялалздаг. Женнифер уг кинонд тоглохдоо, киноныхоо дүр шиг өндөр, царайлаг залууд ухаангүй дурлана гэдгээ мэдсэн болов уу? Тэд кино зураг авалтын дундуур романтик харилцаагаа эхлүүлсэн гэдэг.

Vicky Cristina Barcelona-2008

Кинонд Penélope Cruz, Javier Bardem нар ер бусын хосууд дүрийг бүтээсэн юм. Тэдний дүрүүд "Халуун Испаничууд"-ын зан авир, сэтгэл хөдлөлөөр дүүрэн байсан. Эдгээр сэтгэл хөдлөлийн дэлбэрэлтийн үр дүнд хуй салхи мэт романс үүсгэн, амьдрал дээрх хүчирхэг гэрлэлт болон хувирсан юм.

Cruel Intentions 1999

Жүжигчин Reese Witherspoon, Ryan Phillippe нар Cruel Intentions дээр ажиллаж байхдаа дурлалцсан гэж таамагладаг. Тиймээс дүрүүдийн чин сэтгэлд бид эргэлзэх хэрэггүй гэдэгт итгэлтэй байна. Уг киноноос хойш тэд жинхэнэ хосын амьдрал эхлүүлсэнийг санаж байгаа бизээ.

L’appartement, 1996

Киноны зураг авалтын үеэр тухайн үед олонд танигдаагүй Италийн жүжигчин Моника Беллуччи, хүүхэмсэгээрээ алдаршсан Францын жүжигчин Винсент Кассел хоёрын хооронд хайр сэтгэлийн холбоо үүсчээ. Хосууд кино урлагийн ертөнцөд олон жил хамгийн үзэсгэлэнтэй хосууд хэмээгдсэн юм.

The Rum Diary 2010


Жонни Депп дэлхийн олон сая эмэгтэйчүүдийн хайрыг татахад тус киноны дүр чухал хувь нэмэр оруулсан байна. Уг кинонд хамтран тоглосон шаргал үст Амбер Хейрдэд дурлан киноны зураг авалтын дараа залуу жүжигчинд гэрлэх санал тавьжээ. Үүнээс өмнө Ванесса Прадистай 14 жил хамтран амьдарч, сүй тавьсан ч гэрлээгүй ажээ.

Step Up 2006

Бид энэ киног дахин дахин үзэх дуртай. Учир нь тус киноны хэмнэлийг даган бүжиглэх хүслийг төрүүлэхээс гадна Ченнинг Татум, Женна Деван нарын хайрын харцыг харах дуртай. Тэд бодит амьдрал дээр гэрлэсэн ба охинтой юм.

Days of Thunder 1990

Жүжигчин Николь Кидманы карьераа эхлүүлж байх үеийг санаж байна уу? Улаан өнгийн, өтгөн, буржгар үсийг? Том Круйз түүнтэй анх уг киноны зураг авалтын үеэр анх танилцан тэр цагаас хойш өөрөөсөө холдуулахыг хүсээгүй ажээ. Дэлгэцийн хайр дурлал хурдан хугацаанд жинхэнэ хайр сэтгэл болон хувирчээ.Тэр үед хосууд Холливудын хамгийн тод гялалзсан хосууд байсан билээ.

Alfie 2004

Энэ кинонд царайлаг залуухан Жуде Лоугийн хувьд Кассановагийн дүрийг бүтээхэд хэцүү биш. Түүнчлэн жүжигчин Сиэнна Миллертай хайртай хосуудын дүрийг гаргахад хялбар байсан нь тэд зураг авалтын явцад аль хэдийн өөрсдийн романсыг эхлүүлсэн гэдэг. Иймийн учир зураг авалтын үеэр жүжиглэх шаардлагагүй байсан гэхэд болно.

Mr. & Mrs. Smith 2005

Энэ  тохиолдлын талаар их зүйл хэлэх шаардлагагүй байх? Энэ зураг дээр бидний дуртай Брэд Питт, Анжелина Жоли нарын киноны зураг авалт дээрх дүрүүдийг харж байна. Энэхүү романсын үр дүнд: 12 жилийн гэрлэлт, гурван хүүхэд (өргөж авсаныг оруулаагүй) төрсөнийг бид бүхэн мэднэ.

The Amazing Spider-Man 2012

Эндрю Гарфильдын "Аалзан хүн" –ний сэтгэл татам дүрээрээ дэлгэцийн найз бүсгүйнхээ (Эмма Стоун) сэтгэлийг татаад зогсохгүй, бодит амьдрал дээрээ ч найз бүсгүй жүжигчин Эмма Стоунтай хайр сэтгэлийн харилцаатай байна. 

Эх сурвалж: https://brightside.me