Улсын Драмын эрдмийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг олон улсын наадамд амжилттай оролцож, тэргүүн байр эзэлжээ. 

Тэрээр Энэтхэгийн Колката хотод зохион байгуулагдсан JOURNEY театрын "International Theatre-2019" олон улсын наадмын ганц хүний жүжгийн төрөлд зохиолч, яруу найрагч Д.Урианхайн "Цонхоор харсан хүн" жүжгээр оролцож, нэгдүгээр байрт шалгарсан байна.