Чаннинг Татум эхнэр Женна Девайнааc салсаныхаа дараанаас Британийн дуучин Jessie J-тэй болзож буйгаа хэлжээ. 38 настай жүжигчин хуучин эхнэр Женнатай адил төрхтэй дуучинтай болзож байгаагаас гадна тэдний дунд олон түгээмэл шинж чанар байдаг гэнэ. 37 настай Женна, 30 настай Жесси нар фитнессийн фенүүдээс гадна тэд амьтны эрхийн төлөө тэмцэгчид, мөн веган хоолонд дурлагчид гээд олон төстэй талтай байна. 

Жесси, Женна нарын ижил төстэй дүр төрх, үс засалт болон үсний өнгийг доорх зургуудаас харна уу.

Үүнээс гадна хосуудад нийтлэг талууд байдаг бөгөөд хүсэл сонирхолоо хуваалцдаг ба тэд бие бялдараа хадгалахын тулд шаргуу хөдөлмөрлөж инстаграмынхаа олон дагагч нарт үлгэр жишээ үзүүлдэг байна. Жесси өөрийн карьерыг youtube-ээс эхлүүлсэн бол Женна Чаннингаас салсаныхаа дараагаас өөрийн сошиал медиа платформыг байрлуулж кино зураг авалтын ард болдог бэлтгэл , бүжиг, улаан хивсний арга хэмжээнд орохоос өмнө болдог бүх үйл явдлуудыг харуулдаг болжээ. 

Чаннинг, Жанна нар 10 жилийн гэрлэлтээ эцэс болгосноо зарласнаас хойш 6 сарын хугацаа өнгөрчээ.