• Тэрбумтан Гуо Вэнгүй түүнийг Хятадын дэд ерөнхийлөгчтэй амрагийн холбоотой байсан хэмээн буруутгасан байна.
  • Хятадын алдарт жүжигчин, үзэсгэлэнт од Фан Бин Бин татвараас зайлсан хэрэгт буруутгагдсаныхаа дараа буюу өнгөрсөн 7 дугаар сараас хойш олны нүднээс алга болсон билээ.
  • Түүнийг Хятадын дэд ерөнхийлөгч Ванг Кишантай нууц амрагийн холбоотой хэмээн гүтгэсэн Хятадын тэрбумтанг шүүхэд өгөхөөр зэхэж байсан тухай мэдээлжээ.
  • Тэрбумтан Гуо Вэнгүйгийн үзэж байгаагаар Фан алга болсон нь татварын хэргээс биш харин “түүний амыг хэн нэгэн таглахыг хүссэн”-ээс болсон гэжээ.


Хятадын алдарт жүжигчин Фан Бин Бин алга болсон талаар шинэ мэдээлэл гарсан нь тэрээр алга болохоосоо өмнө Хятадын тэрбумтанг шүүхэд өгөхөөр зэхэж байсан байна. Учир нь тэрээр тэрбумтан Гуо Вэнгүй нь жүжигчнийг Хятадын дэд сайдтай амрагийн холбоотой гэж гүтгэсэн хэмээн нэр төрөө сэргээлэхээр Америкийн шүүхэд хандах хүсэлтэй байжээ.

Фаны өмгөөлөгч Андрью "2017 оны 7 дугаар сард тэд Нью Йоркийн шүүхэд хүсэлтээ гаргасан. Харин энэ оны 4 дүгээр сараас хойш Фан болон түүний төлөөлөгчөөс сураг сонсоогүй" гэж мэдэгджээ.

Өнгөрсөн жил Гуо хоёр ч дүрс бичлэг цацсан. Тус бичлэгт Фан нь урт хугацаанд дэд ерөнхийлөгч Вангтай харилцаатай байсан бөгөөд санхүүгийн ашиг хүртэж, авилга авдаг байсан гэж мэдээлжээ. Гуо Нью Йоркийн зүүн эрэгт амьдардаг ба Хятадын тэргүүлэгч нарыг буруутгадаг бөгөөд түүний дотор ноён Ванг ч гэсэн багтдаг байна.

тэрбумтан Гуо Вэнгүй

Гуогийн үзэж буйгаар Фан алга болсон нь татвартай холбоотой хэргээс бус харин Хятадын Коммунист Намын хэн нэгэн ноён Ванг-д халдлага хийхээр оролдсоноос үүдэлтэй гэжээ. “Тэд эхлээд Фаныг ашиглан Ванг буулгаж авах хүсэлтэй эсвэл хэн нэгэн түүний амыг таглахыг хүссэн” гэсэн хоёр хувилбар дэвшүүлжээ.

Сүүлийн хэдэн сар түүний хаана байгаа эсэх, яагаад алга болсон талаар шуугиан дэгдээд буй юм. Харин Хонконгийн сонин түүнийг гэрийн хорионд байцаагдаж байгаа гэж мэдээлжээ. Зарим нь түүнийг татвартай холбоотой хэргээр баривчлагдан байцаагдаж байгаа гэж таамаглаад буй юм..