Хонконгийн кино жүжигчин, гоо бүсгүй асан Эллейна охин Эттатайгаа хөндөө харилцаатай болоод удаж байгаа бөгөөд үүнд охиных нь хандлага, амьдралд гаргасан сонголтуудаас болсон байна. Этта нь Эллейн болон Жеки Чан нарын түр хугацааны амрагын харилцаанаас төрсөн ба жүжигчин түүнийг төрсөн охиноо хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй ажээ. Өнгөрсөн Лхагва гарагт Эллейна охинтойгоо холбоо барьж чадаагүй тул түүнийг цагдаад мэдүүлжээ. Эттагийн хэлснээр гал командын ажилчид гэрийнх нь хаалгыг 11 цагийн үед тогшсон ба тэр үнэхээр гайхширч хоцорсон хэмээн AsiaOne мэдээлсэн байна. 

Улмаар утасны мессежид хариу өгөөгүйн улмаас ээж нь цагдаад мэдэгдсэнийг охин олж мэджээ.

 Этта “Цагдаа болон гал командынханд ийм жижиг асуудлаар саад болон, бас хөршүүддээ ч нилээдгүй төвөг удлаа, намайг уучлаарай. Би ээжтэйгээ хоёр долоо хоног холбоо бариагүй. Учир нь надад өөрийн орон зай хэрэгтэй болсноос ийм шийдвэр гаргасан нь асуудлыг хүндрүүллээ" хэмээн тайлбарлажээ.

Харин Эллейна уг асуудалтай холбоогүй хэмээн няцаасан бөгөөд, Этта “ээжийгээ эмчид шалгуулах хэрэгтэйг” сануулсан байна. 

2017 онд Этта ижил хүйстэн гэдгээ зарлан, улмаар интернетийн алдартан болох Анди Аутомтай гэрлэжээ. Гэсэн ч  Эллейна Андиг хүлээн зөвшөөрөх хүсэлгүй гэдгээ илэрхийлсэн  байна.


Эх сурвалж: nextshark.com