Алдарт жүжигчин Кира Найтли Их Британийн эзэнт гүрний одонгийн офицер гавъяаны тэмдгээр шагнуулжээ.

"Жүжгийн урлаг, сайн сайхны үйл хэрэгт оруулсан хувь нэмрийнхээ төлөө Их Британийн эзэнт гүрний одон тэмдэг авсан Кира Найтлид баяр хүргэе!” хэмээн Букингемийн ордны мэдэгдэлд дурдсан байна. Өдгөө 33 настай жүжигчин бүсгүйд шагналыг Уэльсийн хунтайж Чарльз гардуулсан байна.

Жүжигчин Кира Найтлийг “Карибын тэнгисийн дээрэмчид”, “Бахархал ба алагчлал” зэрэг кинонд бүтээсэн дүрээр нь үзэгчид сайн мэддэг билээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, АиФ