Холливудын жүжигчин Николс Кейж нь “галзуу” жүжиглэлтээрээ танигдсан цөөхөн жүжигчдийн нэг юм. Тэгвэл тэрээр саяхан шүтдэг найруулагчтайгаа хамт нэгэн шинэ кинон дээр ажиллажээ. 

Панос Косматосын найруулсан “Манди” хэмээх кинонд тэрээр мэргэжлийн ур чадвараа гарган тоглосон бөгөөд тус кино энэ бямба гарагт нээлтээ хийх аж.

Косматос 2010 онд “Beyond the Black Rainbow”хэмээх уран зөгнөлт киногоороо дебют хийсэн. Уг кинонд залуу эмэгтэй, хачирхалтай институтаас зугтаж байгаа тухай сонирхолтой бөгөөд ээдрээтэй үйл явдал гардаг. Киноны тавилт, хувцасны сонголт болон хөгжим, зураг авалт нь кино үйлдвэрлэлийн төрөлд шинэ дуу хоолой болсон байна.

Найман жилийн дараа тэрээр “Манди” киногоороо эргэн ирлээ. Мэдээж энэ кино нь сонин содон дүрүүд, гайхалтай зураглал, сэтгэл хөдөлгөм дуунаас гадна Николс Кейж оролцсон гэдгээрээ улам илүү анхаарал татаж буй юм.

Кейж энэ кинонд Рэд Миллер хэмээх Калифорнийн ууланд амьдардаг, дуу цөөтэй залуугийн дүрийг бүтээжээ. Тэр өдөржин мод унагааж, орой нь Манди (түүний цорын ганц хайр) руугаа очдог. Гэтэл түүний Мандиг шашны хэт шүтэгч хороосноор, Рэд Миллер галзууртлаа уурлан, түүний үхэлд холбоотой бүгдийг устгана. 

Найруулагч Костмас жүжигчин Кейжтэй гэрээ хийснийхээ дараа түүнд зориулж киноны зарим хэсэгт өөрчлөлт оруулжээ.


Маргааш нээлтээ хийх "MANDY" киноны трэйлэрийг хүргэж байна.

Жүжигчин Николс Кейж