Супер од Фан Бин Биний татвараас зайлсхийсэн хэрэг дэлхий нийтийн анхаарлын төвд хэвээр байгаатай зэрэгцэн, Хятадын хууль сахиулагчид үргэлжлүүлэн орон нутгийн одуудын “зөрчил” дээр анхаарлаа хандуулах болсон байна.

Хятадын жүжигчин Вики Жао, Тайванийн жүжигчин Шу Ци нар саяхан телевизийн шоуны орлогоороо Радио, телевизийн удирдлагуудын анхаарлыг татсан байна. Улсын шинэ зохицуулалтын журмаар жүжигчид телевизийн хөтөлбөрт оролцсоныхоо хариуд улиралд 10 сая юан буюу 1.5 сая доллараас давсан орлого олохыг хориглох болсон гэнэ.

Жао болон Ци болон Алек Сү нар нь 50 сая юан буюу 7.2 сая долларыг “Хятад Ресторан” цувралын 2-р улиралд оролцон тоглосны хөлсөнд авсан гэж мэдээлсэн байна.
Үндэсний радио телевизийн захиргаа дээр дурдсан жүжигчин тус бүрийг 40 сая юань (5.8 сая доллар) шоуны орлогоосоо буцаахыг шаарджээ. Тэд орлогоо шаардлагын дагуу буцаасан байна.

Одоо эрх баригчид дуучин Фае Вонг мөрдөн байцаах тухай таамаглал гарсан байна. Фае дууны реалити шоунаас 300 сая юаны (43.6 сая доллар) орлого олсон сураг гараад байгаа ч энэ талаар Фае албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Өнгөрсөн долоо хоногын эхээр Улсын татварын албанаас жүжигчин Фан Бин Биныг 800 сая юаны (116.5 сая доллар)-г татвар, торгууль, нэхэмжлэлийн зөрүүг төлж эрүүгийн хариуцлагаас мултрах боломжтойг мэдүүлсэн. Үүний дараа олон улсад алдартай, од бүсгүй өөрийн сошиал хуудсаар дамжуулан мэдэгдэл хийж, хийсэн үйлдэлдээ харамсаж уучлал гуйсан тухай мэдээлснийг санаж байгаа бизээ.



Эх сурвалж: nextshark.com