Нийслэлчүүд хаяг байршлыг гудамжны нэрээр биш барилга байгууламж,  автобусны буудлын нэрээр нэрлэж зорьсон газартаа хүрдэг бол гадаадын  жуулчид хотын газрын зурагтай аялдаг. Үүнтэй  холбоотойгоор жуулчны мэдээллийн төвүүдээр Улаанбаатар хотын талаар  мэдээлэл агуулсан жуулчдад зориулсан дэлгэрэнгүй мэдээлэл бүхий “Ulaanbaatar Official Visitors Guide” ном хэвлэгдлээ. 

Тус хөтөч ном Улаанбаатар хотын соёл урлаг, үзвэр үйлчилгээ төвлөрсөн гол бүсүүдийг  танилцуулахын сацуу ойр орчинд нь байрших үзвэр үйлчилгээний газрууд, түргэн тусламж,  цагдаа гэх мэт шаардлагатай үед яаралтай холбогдох газруудын утас, хаяг гээд бүрэн байдлаар мэдээллийг багтаажээ.Мөн Улаанбаатар хотын газрын зураг, авто замын сүлжээний газрын зургаар мэргэшсэн компанитай хамтран “Ulaanbaatar Official Tourist Map”-ийг ч бас гаргасан байна.

Тус газрын зураг нь дэлгэмэл байдлаар А3, эвхмэл байдлаар 18см*9см  хэмжээтэй, Улаанбаатар хотын аялал жуулчлалын төв хэсэг, Тэрэлжийн бүс  нутаг болон Энхтайвны өргөн чөлөөний дагуух газрын зургийг багтаасан  байна.