Марокко улсын зүүн нутгаас Скандинавын орны хоёр жуулчин эмэгтэйн цогцос олсон хэрэгт холбогдуулан дөрвөн эрэгтэйг баривчилсан тухай Мароккогийн Прокурорын газраас мэдээлэв.

Сэжигтнүүдийн цахим сүлжээнд нийтэлсэн дүрс бичлэгээс үзэхэд, тэд “Лалын улс” бүлэглэлд үнэнчээр зүтгэхээ тангараглаж байсан бөгөөд халдлага үйлдэнэ хэмээн заналхийлж байсан ажээ.

Прокурорын газрын төлөөлөгчийн мэдээлснээр, уг бичлэгийг хүн амины хэрэг гарахаас өмнө хийсэн байжээ.

Данийн иргэн, 24 настай Луиза Вестерагер Йесперсен болон Норвегийн иргэн, 28 настай Марен Уеланд нарын цогцос гадаадын жуулчдын сонирхлыг хамгийн их татдаг газрын ойролцоо хутгалуулсан байдалтай олдсон юм.

Данийн Ерөнхий сайд Ларс Локке Расмуссений хэлснээр, уг хэргийг террорист халдлага хэмээн үзэж, гэмт этгээдүүдийг мөрдөн шалгаж байгаа ажээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, BBC