Японд аялж буй гадаадын жуулчид тус улсаас гарахдаа 1000 иен буюу 9 орчим ам.долларын татвар нэмж төлнө. Шинэ татварыг Японы эрх баригчид нэгдүгээр сарын 7 буюу өнөөдрөөс эхлэн ногдууллаа.

Татварыг нисэх онгоц эсвэл хөлөг онгоцны буцах тасалбарын үнэнд бусад төлбөрийн хамт шингээх аж. Нисэхээсээ өмнө төлбөрөө хийх хувийн нисэх онгоцны зорчигчдод энэ татвар хамааралгүй. Шинэ татвар нь хоёр настай хүүхдүүд, дамжин өнгөрч буй зорчигчдод, Японы нутаг дэвсгэрийг 24 цагийн дотор орхин гарч буй болон тус улсаас албадан гаргаж байгаа хүмүүст, мөн ослын буулт хийсэн нисэх онгоцны зорчигчдод зэрэг онцгой байдлын улмаас Японы нутаг дэвсгэрт орсон хүмүүст хамаарахгүй байна.

Шинэ татвараас орж буй мөнгийг Японы эрх баригчид 2020 онд Токио хотноо болох зуны Олимпын наадмын өмнө дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байгаа аж. Урьдчилан тооцоолсноор, Япон улсаас гарах жил тутмын татвар 50 тэрбум иен буюу 460 сая орчим ам.доллар болно.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS