Хулгайлагдсан эмэгтэй болох Хятад гаралтай Chen Jincai нь нэгэн хятад бизнесмен хүнд өрөө төлөөгүй гэсэн шалтгаанаар Тайланд улсын нийслэл Бангкок хотын Suvarnabhumi нисэх онгоцны буудал дээрээс хулгайлагджээ.

Description: https://nextshark-vxdsockgvw3ki.stackpathdns.com/wp-content/uploads/2018/05/2-60.jpg

Нэр нь тодорхойгүй бизнесмен эр Тай болон Хятад гаралтай 11 хүнийг хөлслөн Тайланд улсад аялж явсан Chen-ийг хулгайлуулжээ. 

Тэд Chen-ий нөхрөөс эхлээд 11 сая юань ($470,000) нэхэмжилсэн бөгөөд 1.9 сая юанийг ($300,000) авч чаджээ. Үүний дараа тэд ахин 1 сая бат (Тайландын мөнгөн дэвсгэрт) нэхэхэд Chen-ий нөхөр 5 сарын 18 өдөр цагдаагийн байгууллагад хандсан байна. 

Description: https://nextshark-vxdsockgvw3ki.stackpathdns.com/wp-content/uploads/2018/05/4-39.jpg

Гэмт хэрэгтнүүд эмэгтэйг 5 сарын 19 өдөр буюу хулгайлснаас хойш 13 хоногийн дараа Бангкок хотын нэгэн гудамжинд орхин явжээ. Хулгайлагдсан эмэгтэй Хятад гаралтай гэмт хэрэгтнүүдийн нэгийг нь танина гэдгээ мэдэгдсэн байна. Хачирхайлтай нь түүнийг хулгайлсан хүмүүсийн дотор Цагаачлалын aлбаны ажилтан байсан нь камерт бичигдэн үлдсэн байна.