К-Поп од инстаграм дээр хамгийн түргэн хугацаанд 1 сая дагагчтай болж Гиннесийн рекордын тогтоожээ

K-поп од Kang Daniel нь "Инстаграм дээр хамгийн хурдан хугацаанд 1 сая дагагчтай" болж Гиннесийн дэлхийн рекордыг шинээр тогтоожээ.


“Wanna One”-тэй саяхан гэрээгээ дуусгасан тэрээр өөрийн хуудсийг нээсэн байна. 22 настай од тэрээр инстаграм хуудас нээснээс хойш 11 цаг, 36 минутын дотор нэг сая давсан дагагчтай болжээ. 

 

Уг рекордыг өмнө нь Ромын хамба лам Пап Францис тогтоосон ба тэрээр 12 цагийн дотор ижил дагагчтай болсноор тус рекордын эзнээр 2016 онд тодорчээ. 

Канг Өмнөд Солонгосын "Produce 101" реалити шоунд оролцон 2 дугаар улирлын дээд амжилтыг тогтоосноор олны танил болсон байна. 

Уг шоуны 11 оролцогч авьяас чадвараараа өрсөлдөн, ялагч нь “Wanna One”-ын гишүүн болох нөхцөлтэй байсан аж.


Эх сурвалж: https://nextshark.com