Их Британий иргэн К Попын алдартай BTS хамтлагын дуучин шиг болохын тулд ойролцоогоор $100,000 косметик хагалгаанд зарцуулжээ. Оли Лондон , 28 настай  2013 онд Өмнөд Солонгост амьдарч байхдаа К Попын фен болсоноор BTS –г анх олж мэдэн тэдний салшгүй фен болжээ. Тэрээр тус хамтлагын гишүүдийг “гайхалтай төгс” хэмээн тахин шүтэх болсон байна.Тэр дундаа дуучин Жимин шиг болохыг хүсдэг ба тэр булцгар хацар , сэтгэл татам инээмсэглэлтэй гэнэ. Жиминтэй төстэй болохын тулд нүдний зовхи тайруулах, хацрын ясаа багасгах, эрүүгээ нарийсгах мэс засал хийлгэснээс гадна цээжний махаа хасуулжээ. Мөн тэрээр хацраа булцгар байлгахын тулд ботокс тогтмол шахуулдаг байна.